Skip to main content

Posts

Showing posts from August, 2017

Миний илрүүлж, туршсан, нээлт буюу бусдийг ийм аргаар мунхаруулдаг...../хувийн зүгээс үзэл бодол/

Сайн байцгаана уу эрхэм олон нийтийн сүлжээний хэрэглэгчид, найзуудаа би хэдэн жилийн өмнө харшилтай болоод хөвсгөл аймаг булган аймагийн заагт орших Айрхан нуурын уснаас нутгийн нэгэн хүн зөвлөсний дагуу 7 хоног хүртсэн юм. Үүнээс хойш ахиж харшил гэгч өвчнийг, хамар битүүрэх, нус гоожих гэх мэт зовиуруудыг мэдрээгүй дээ....... Бидний монголчуудад нэг нийтлэг шинж байна гэж би үзэж байгаа энэ нь юу вэ? гэхээр аль сайн, тустай дэмтэй гэсэн бүхэнд очдог, бүр түүний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй хэд ч хоногоор оочерлож, дайн дажин шахуу юм болдог. Мөн олон нийтийн цахим сүлжээгээр энийг түмэнд түгээ шэйрлэ тэгвэл та баяжина, эдгэнэ, аз тохионо гэх мэтчилэн олон балай зүйс зөндөө явж байдгийг хар зөнгөөрөө л түмэнд түгээж нэг ёсондоо сохор азанд найддаг, хэн нэгэн жигээ нь би ядарсан гэж хэлж хандив гуйвал ишш хөөрхийдөө гээд өрөвч сэтгэл гаргадаг, гудманд хэн нэгэнтэй муудалцаад зогсож байвал юу болсон учирийг нь олоогүй, мэдээгүй байж зураг хөрөг авж баримтжуулаад олон нийтийн цахим с...