Skip to main content

Posts

Showing posts from February, 2017

арнолдын төлөвлөгөө

Арнольд Шварценеггер Булчинг хэт ачаалуулах үед л өсөж томроно. Харин бага жинтэй зүйлийг өргөлөө гээд илүү хүчтэй бас илүү томроно гэж үгүй. Хүчлэхгүй ажиллуулахгүй бол томроно гэж үгүй. Таны булчин хэр их ачааллыг тэсч байгаа хэр их тэсвэрлэл бий болгож байгаагаас хамааран томроно. Байнга нэг хэвийн жингээр дасгал хийх зэргээр ачааллуулбал булчин түүнтэй зохицон цааш хөгжихгүй тиймээс байн байн жингээ нэмэгдүүлэх хэрэгтэй. https://www.facebook.com/dornod.tsahim.byldarjuulah.club.mn/posts/1846197995651061:0

хараад авахад илүүдэхгүй

Шумуулны "хавх" хийх арга

Зусланд гардаг бас шумуултай "тэмцдэг" улирал эхэлсэн учраас ээжүүддээ нэг хэрэгтэй зөвлөгөө хуваалцья ~~Шумуулны "хавх" хийх арга~~ Хэрэгтэй зүйлс: 1аяга ус, 1 /4 аяга бор сахар, 1гр исгэгч буюу данбаоли, 1ш 2литрийн ундааны сав 1. Ундааны савыг дундуур нь хувааж зүснэ 2. Халуун усанд бор сахраа хутгаж уусгаад хөргөнө. Сахартай усаа зүссэн савандаа хийнэ. 3. Исгэгчээ нэмж хийнэ. Хутгаж болохгүй! Ингэснээр нүүрстөрөгчийн давхар исэл үүсч шумуулнуудыг "өөртөө татна" 4. Ундааны савны дээд хэсгийг доош нь харуулж уусмалтай савандаа юүлүүр маягтай тавиад хүсвэл скочоор наагаарай 5. Уг саваа дээд хэсгийг нь нээлттэй үлдээж хар зүйлээр/цаасаар ороогоод өөрсдийнхөө байнга байдаг гэрийнхээ хэсгээс хол тавиарай. Савтай бэлдмэлээ хоёр 7хоног тутамд сольж тавина. Заавал бор сахар гэлгүй байгаа сахраа ашиглахад болно, мөн 14 хоног гэлтгүй 7хоногт нэг солиод байвал илүү хүчтэй байдаг байх гэж бодож байна.😜😜😜